Баян-Өлгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулжээ
Баян-Өлгий аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн 16 төлөөлөгч Засаг дарга А.Гылымханыг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулах санал гаргаад байсан юм. Тэд уг саналаа энэ сарын 16-нд ИТХ-ын дарга Д.Бауыржандаа өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон боловч ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хоёр улаа хойшлуулаад байлаа. Харин өчигдөр тус аймгийн ИТХ хуралдаж Засаг дарга А.Гылымханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Хуралдаанд оролцсон төлөөлөгчид түүнийг огцруулахыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Мөн түүний оронд ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг томилуулах шийдвэр гаргажээ. Энэхүү саналаа Ерөнхий сайдад уламжил томилуулахаар болсон байна. Аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд эцэслэн томилдог бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Засаг даргаа огцруулсан анхны тохиолдол энэ боллоо.