“Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Хөвсгөлд боллоо
Хөвсгөл аймаг манай орны хамгийн олон буюу 127 мянган хүнтэй, засаг захиргааны 149 нэгжтэй том аймаг. “Манай аймгийн Ханх, Цэцэрлэг, Цагааннуураас бусад сум 9 дүгээр сар гэхэд интернэтийн шилэн кабельд бүрэн холбогдож дуусна. Энэ дэд бүтцийг түшиглэн сумдтайгаа цахимаар шуурхай хуралдах, төрийн анхан шатны ажил үйлчилгээг чанаржуулах боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ аймгийн удирдлагууд энэ намар хөдөө багуудад очиж, төр иргэний харилцааг өргөжүүлж ажиллахаар төлөвлөж байна” гэж Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрх мэдэл, чиг үүргээ багийн засаг дарга өнөөдөр хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хэт ерөнхийлсөн хуулийн зүйл заалтуудтай холбоотой. Аймгийн, сумын, багийн засаг дарга нарын хийх ажил, хэрэгжүүлэх эрх мэдлийг шат шатанд нь тодорхой ялгаж заагаагүйн улмаас чиг үүрэг давхцах, эсвэл орхигдох нь их байна. Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар багш, эмч, бизнесмэн зэрэг давхар ажилтай хүмүүс ажилладаг нь анхан шатанд ажил цалгардах том шалтгаан болж байна. Иймд БИНХ-ын даргыг орон тооны болгож, багийн засаг даргын цалингийн 30 хувиар авдаг цалин урамшууллыг нь ч нэмээд ажлын үр дүн нэхэх хэрэгтэй. Түүнчлэн, багийн засаг даргыг улс төрийн албан тушаалтан байхыг халах нь зүйтэй” гэсэн саналууд гарлаа.
Айл өрхүүдээ нэгбүрчлэн мэддэг багийн засаг дарга нарыг адаглаад Өрхийн амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж ажиллуулбал төрийн халамж дэмжлэг зөв хүндээ очиход дөхөм болно зэрэг санал, шүүмжийг Хөвсгөлийнхөн дэвшүүллээ.
Уул тайга ихтэй энэ нутгийн хөдөөгийн багийн засаг дарга нарт ажлын ая даах унаа хэрэгсэл дутаж байгаа талаар ч тэд хөндлөө. Багийн засаг даргаар 16 жил ажиллахдаа хувийн өмчийн хоёр ч УАЗ-469 машинаа албанд эдэлж элээсэн, сүүлд лизингээр авсан хятад мотоцикль зээлээ төлж дуусаагүй байхад салаад уначихсан хэмээн зарим нь жишээ татаж ярилаа. Хаварт төлийн мэдээ, намарт хадлан тэжээлийн мэдээ зэргийг долоо хоног тутамд өгдөг нь унаа техникийн ч, утсан холбооны ч хувьд ихээхэн бэрхшээл үүсгэдгийг Хөвсгөл аймгийн багийн засаг дарга нар хэллээ. Багийн шинэчлэлийн бодлогод санал авах хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны 125 багийн Засаг дарга оролцлоо.
Айл өрхүүдээ нэгбүрчлэн мэддэг багийн засаг дарга нарыг адаглаад Өрхийн амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж ажиллуулбал төрийн халамж дэмжлэг зөв хүндээ очиход дөхөм болно зэрэг санал, шүүмжийг Хөвсгөлийнхөн дэвшүүллээ.
Уул тайга ихтэй энэ нутгийн хөдөөгийн багийн засаг дарга нарт ажлын ая даах унаа хэрэгсэл дутаж байгаа талаар ч тэд хөндлөө. Багийн засаг даргаар 16 жил ажиллахдаа хувийн өмчийн хоёр ч УАЗ-469 машинаа албанд эдэлж элээсэн, сүүлд лизингээр авсан хятад мотоцикль зээлээ төлж дуусаагүй байхад салаад уначихсан хэмээн зарим нь жишээ татаж ярилаа. Хаварт төлийн мэдээ, намарт хадлан тэжээлийн мэдээ зэргийг долоо хоног тутамд өгдөг нь унаа техникийн ч, утсан холбооны ч хувьд ихээхэн бэрхшээл үүсгэдгийг Хөвсгөл аймгийн багийн засаг дарга нар хэллээ. Багийн шинэчлэлийн бодлогод санал авах хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны 125 багийн Засаг дарга оролцлоо
- See more at: http://zasag.mn/news/view/5964#sthash.ExxfMMde.dpuf