Элсэн тасархайн үйлчилгээний цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2017 оны 10 сарын 03

Зорчигч, тээвэрчдийн хэрэгцээ шаардлагыг хангах үйлчилгээ буюу зоогийн газар, тээврийн хэрэгслийн зогсоол, дэд бүтэц зэрэг асуудал орхигдоод байсныг бодлогоор зохицуулж, шийдвэрлэж эхэлжээ.

Үүний хүрээнд Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайд өнгөрсөн амралтын өдрүүдээр Зам, тээврийн хөгжлийн яам, “Евро бридж” ХХК-тай хамтран авто замын дагуух үйлчилгээний цогцолборын барилгыг эхлүүлж, шав тавих арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү цогцолбор барилга нь 2018-2019 онд ашиглалтад орж, зорчигч, тээвэрчдийн ая тухтай зорчих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм.

Элсэн тасархайн үйлчилгээний цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Эхний ээлжинд улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний 13 цогцолбор барилга байгууламж байгуулах шаардлагатай юм байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд автотээврийн салбарт хэрэгжүүлэх дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгох, аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47680
1 эможи
keyboard_arrow_up