Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн түүхт 40 жилийн ой тохиож байна
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн түүхт 40 жилийн ойн баярыг 2017 оны 09 дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярыг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшуулсан.
Мөн Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн түүхт 40 жилийн ойн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын дунд зохион байгуулж, нийт 13 баг оролцсоноос аймгийн ХХААГ-ын баг тэргүүн байр, Цагдаагийн газрын баг дэд байр, ГХБХБГ-ын баг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.
Ойн баярын хүрээнд улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдааныг зохион байгуулж, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр хүндэт зочноор уригдлаа.
Бөхийн барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харъяат аймгийн арслан Э.Ууганбаяр түрүүлж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат улсын начин Б.Шоовдорын хүү аймгийн хурц арслан Дарханбат үзүүрлэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын начин Ч.Баянмөнх, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Улсын начин Д.Анар нар шөвгөрч түмэн олныг баясгалаа гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.