Хөвсгөл аймагт "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалт боллоо
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.
Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын Эдийн засаг, удирдлага мэдээллийн хэлтсийн дарга Б.Батчимэг, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны инженер Б.Жаргал нар нээж, үг хэлэв. Сургалтад Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, бага эмч нарын төлөөлөл бүхий нийт 33 хүн оролцлоо.
Тус сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны инженер Б.Жаргал, Эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн П.Баярмаа нар тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, мэдээллийн программыг ашиглах, мэдээлэл оруулах зэрэг дагалдан сургалтыг зохион байгуулсан юм.