"Хөх цэрэг"-үүд удахгүй аялалдаа гарна

2014 оны 6 сарын 13

Энэ сарын 27-оос эхлэн ирэх сарын зургааны хооронд “Хөх цэрэг” үндэсний аялал зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тус хөтөлбөрийн удирдагч С.Зоригтбаатар болон бусад хүмүүс өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Монголын лектор төв, Хөх цэрэг клуб, МҮОНТ, UBS-үүд хамтран “Хөх цэрэг” үндэсний аялалыг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нийт 1523 хүүхдийг хамарч Монгол улсын 11 аймгийн түүхэн, дурсгалт, байгалын үзэсгэлэнт газраар 22332 км замыг туулжээ. Энэ жилийн “Хөх цэрэг” үндэсний аялалын гол онцлог нь “Монголын нууц товчооны жимээр” уриан дор Эзэн богд Чингис хааны өлгий нутаг болох Хан Хэнтий нутгаар аялах бөгөөд аялалын бүрэлдэхүүнд түүхч, тайлбарлагч, олон улсын болон үндэсний сургагч багш нар, эмч, цагдаа нарын нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй явах юм байна. Тус аялалын зорилго нь эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийг эх орноо хайрлан, энэрэх үзлийг төлөвшүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй иргэдийг бэлтгэх явдал юм гэж Хөх цэрэг үндэсний хөтөлбөрийн удирдагч С.Зоригтбаатар ярьлаа. Аялалд ахлах ангийн болон нэгдүгээр курсын 150 хүүхдүүдийг хамруулах бөгөөд тус аялалд олны танил эрхмүүд оролцож хүүхдүүдтэй яриа өрнүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4415
0 эможи
keyboard_arrow_up