Сэлэнгэ аймагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ
2017 оны 3 сарын 28
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, тус сумын төвөөс зүүн өмнө зүгт 32 км-т Тарвагатай багийн “Соронзон-Уул” гэдэг газар 4.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар нараас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42000
0 эможи