Цасанд боогдсон замуудыг нээжээ

Хөдөө орон нутагт цас их орсны улмаас зарим замын зорчих хэсэг хаагдаж иргэд цасанд боогдоод байсан. Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумын Донгой багийн Донгойн даваа гэдэг газарт зам иргэн Э-ийн “Норд Бенз” загварын чиргүүлтэй ачааны машин өгсүүр замд хүч алдан, автозамын зорчих хэсгийг хааж зогссоноос үүдэн зам хаагдсан аж. Энэ тухай дуудлага хоёрдугаар сарын 15-ны өдрийн 07:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, Эрэн хайх, аврах салбарын есөн албан хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байсан автомашиныг татан гаргаж, авто замын зорчих хэсгийг чөлөөлсөн байна.
Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоон нуур” гэдэг газар иргэн З-ийн УБИ улсын дугаартай автомашин цасанд суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн зургаан албан хаагч ажиллаж, иргэн З /46 настай, эрэгтэй/, С /26 настай, эмэгтэй/, БНСУ-ын иргэн Ж /56 настай, эрэгтэй/, Ю /45 настай,эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргажээ.
