Увс аймагт 400 айлын жишиг хороолол, 200 айлын амины орон сууц баригдана
Аймгийн удирдлагууд энэ сарын 30-нд шинээр баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Увс аймгийн Улаангом суманд энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Улиасны хэвд 400 айлын жишиг хороолол баригдаж байна.Тус ажлын тендэрт 6 компани оролцсоноос “Суварга булан” компани, “Таван голын шим” хоршоо хоёр шалгарч ажлаа эхлүүлжээ. Жишиг хорооллын 400 айлын хоёр тал хашааг 2 сая 500 мянга, гурван тал хашаа 3 сая 250 мянга, 4 тал хашаа 3 сая 500 мянган төгрөгөөр зарагдана. Энэхүү хороололд эхний ээлжинд хоёр худаг гаргаж, гэрэл цахилгаан, замын асуудал шийдэж, хашаан дотор жорлон, гаднаа сандалтай, мөн 10 ширхэг мод тарьж өгөх юм.
Түүнчлэн Улаангом суманд гэр хороололын загвар 200 айлын амины орон сууцны эхний 100 айлын орон сууц барих төсөл сонгон шалгаруулт явагдаж байна. Энэхүү орон сууц нь60м2, 80м2 талбайтай баригдах ба инженерийн хангамжийн хувьд дотор цахилгаан, холбоо, цэвэр бохир ус, дулааны угсралтыг бүрэн тоноглосон байна. Дулааныг шалнаас халах технологи сонгох юм. Гадна тохижилтод хашаа, явган хүний зам, машин орох замыг барилгын үнийн саналд багтаан барих аж.
Мөн Шинээр баригдаж буй Наадмын талбайн барилгын ажлын явцтай танилцлаа.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлаас гадна Улаангом сумын ЗДТГ-аас ногоон байгууламжийн ажлыг эхлүүлж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 30-аад сая төгрөгөөр 9 цэгт ногоон байгууламжийн ажлыг хийх бөгөөд энэхүү тендэрт “Увс ногоонтон хөдөлгөөн” төрийн бус байгууллага шалгарч, ажлаа эхлүүлсэн байна.
Аймгийн удирдлагууд энэ сарын 30-нд шинээр баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
Увс аймгийн Улаангом суманд энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Улиасны хэвд 400 айлын жишиг хороолол баригдаж байна.Тус ажлын тендэрт 6 компани оролцсоноос “Суварга булан” компани, “Таван голын шим” хоршоо хоёр шалгарч ажлаа эхлүүлжээ. Жишиг хорооллын 400 айлын хоёр тал хашааг 2 сая 500 мянга, гурван тал хашаа 3 сая 250 мянга, 4 тал хашаа 3 сая 500 мянган төгрөгөөр зарагдана. Энэхүү хороололд эхний ээлжинд хоёр худаг гаргаж, гэрэл цахилгаан, замын асуудал шийдэж, хашаан дотор жорлон, гаднаа сандалтай, мөн 10 ширхэг мод тарьж өгөх юм.
Түүнчлэн Улаангом суманд гэр хороололын загвар 200 айлын амины орон сууцны эхний 100 айлын орон сууц барих төсөл сонгон шалгаруулт явагдаж байна. Энэхүү орон сууц нь60м2, 80м2 талбайтай баригдах ба инженерийн хангамжийн хувьд дотор цахилгаан, холбоо, цэвэр бохир ус, дулааны угсралтыг бүрэн тоноглосон байна. Дулааныг шалнаас халах технологи сонгох юм. Гадна тохижилтод хашаа, явган хүний зам, машин орох замыг барилгын үнийн саналд багтаан барих аж.
Мөн Шинээр баригдаж буй Наадмын талбайн барилгын ажлын явцтай танилцлаа.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлаас гадна Улаангом сумын ЗДТГ-аас ногоон байгууламжийн ажлыг эхлүүлж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 30-аад сая төгрөгөөр 9 цэгт ногоон байгууламжийн ажлыг хийх бөгөөд энэхүү тендэрт “Увс ногоонтон хөдөлгөөн” төрийн бус байгууллага шалгарч, ажлаа эхлүүлсэн байна.
- See more at: http://zasag.mn/m/uvs/view/5764#sthash.tGjR5Mgb.dpuf