О.Магнай А.Галтбаярыг огцрохыг шаардлаа
Өнөөдөр ШӨХТГ-аас МУИС-ын захирал А.Галтбаяртай холбоотой мэдээлэл хийлээ. 2013 оны 12 сарын 21-ний иргэн О-оос шилжилтийн төлбөрийн талаар гомдол ШӨХТГ-т ирсэн бөгөөд тухайн иргэний төлбөрийг буцаан олгосноор энэ асуудлыг шийдвэрлэж байсан ч шилжилтийн төлбөрийг бэлнээр авдаг тухай 2014 оны дөрөвдүгээр сарын гуравны өдөр Өглөөний сонинд олон мэдээлэл гарсан. МУИС-ын захирал А.Галтбаяр 2013 оны есдүгээр сарын 27-ны өдрийн А5827 тушаалаар 166 оюутныг шилжүүлэх сургахдаа 236 сая 37500 мянган төгрөг 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А45 тоот тушаалаар 75 оюутан 111 сая 134500 төгрөг нийтдээ 347 сая 182000 төгрөгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 7-300 тоот улсын байцаагчийн албан шаардлагаар оюутнуудаас хураан авсан бүх мөнгийг буцаан олгох шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн боловч шаардлагыг эс зөвшөөрч давж заалдаад байгаа аж. Тиймээс энэ хүн ёс зүйн хувьд МУИС-ын захирлын албанд тохирохгүй гэсэн саналыг ШӨХТГ-т хүргүүлсэн байна. Харин ШӨТХГ-ын дарга О.Магнай МУИС-ийн А.Галтбаяртай холбоотой асуудалд шалгалт хийгээд асуудлыг шийдвэрлээд хариу хэлнэ гэлээ.