Увс аймгийн хэмжээнд 1300 гаруй сурагч элсэлтийн шалгалт өгнө

2014 оны 6 сарын 03

Увс аймгийн хэмжээнд энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 1336 төгсөгч бүртгүүлсэн байна. Эдгээрээс өмнөх жилийн төгсөгч 100 байгаа аж.

 Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 14-19-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон байна. Шалгалтын эхний өдөр элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх элсэгчид монгол хэл, бичгийн шалгалт өгөх бөгөөд энэ нь урьд жилүүдээс онцлог байх аж.  Харин 6 дугаар сарын 16-ны өдөр орос хэл, хими, англи хэлний шалгалт, 6 дугаар сарын 17-ны өдөр монгол улсын түүх, математик, биологи, монгол хэлний шалгалт, 6 дугаар сарын 19-ний өдөр физик, нийгмийн тухай мэдлэг, газар зүйн хичээлийн шалгалтыг тус тус авахаар болжээ. Шалгалтанд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт, иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах бичиг баримт авч ирэхийг Увс аймгийн Боловсролын газраас анхааруулж байна.

- See more at: http://zasag.mn/m/uvs/view/5735#sthash.8tkCMCjS.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3933
0 эможи
keyboard_arrow_up