Сайншанд-Замын-Үүдийн үйлчилгээ шүлхийнээс болж хойшилжээ

2014 оны 2 сарын 18

Өнөөдрөөс эхлэн Сайншандаас Замын-Үүд рүү автобусны үйлчилгээг нээхээр төлөвлөж байжээ. Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд том оврын автобус явж эхлэх байсан боловч Сайншанд суманд шүлхий өвчин гарч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан байна.

 

Тиймээс Сайншанд-Замын-Үүд чиглэлийн орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Хорио цээрийн хугацаа тавигдахаар нийтийн тээврийн энэхүү үйлчилгээ нээлтээ хийнэ. 

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд явах бөгөөд Сайншандаас Замын-үүд чиглэлд: 
Тээвэр авто замын газрын урдаас өглөө 7.00 цагт хөдөлнө.
Замын-үүдээс Сайншанд чиглэлд: 
Замын-Үүдийн төмөр замын вокзалаас орой 18.00 цагт хөдөлнө.
Үнийн тарифийн хувьд том хүн 10.000 төгрөг, хүүхэд 6000 төгрөгийн үнээр 45 хүний суудалтай том оврын автобус үйлчлүүлэх юм байна. 

Замын-Үүдийг зорьж буй хүмүүс голчлон урд хил рүү гарах зорилготой байдаг. Тэгвэл нойроо хугаслан шөнийн суудал хүлээхгүйгээр цаг хэмнэсэн түргэн шуурхай нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдүүлж байгаагаараа энэ үйлчилгээ онцлог ажээ. Хойшид Шандаас Улаанбаатар руу автобус зорчуулах талаар ч судалж байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
389
0 эможи
keyboard_arrow_up