“Экo-хоол” сургалт, тэмцээн болов

2014 оны 6 сарын 02

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд Архангай аймгийн Хотонт, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Ихтамир, Цэнхэр, Төвшрүүлэх сумд, аймгийн төвийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тогооч нарыг оролцуулсан “ЭКО-ХООЛ” сэдвээр 2 өдрийн сургалт-тэмцээнийг Дэлхийн зөн Архангай-1 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Сургалтаар эрүүл зохистой хооллолт болон хүүхдийн хоол тэжээлийн онцлогийн тухай онолын мэдээлэл өгсөн. Түүнчлэн хүүхдийг хоол тэжээлийн дуталд өртүүлэхгүй байхын тулд жирэмсэн үеэс нь зохистой хооллох, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүүхдийн хоолны цэсийг зөв зохистой хооллолтын шаардлагад нийцүүлэн боловсруулах, нэр төрлийг олон байлгах, үдийн цайны цэсэнд сүү цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх тухай мэдээллийг хүргэлээ.

Сургалтанд оролцогчид жимс хүнсний ногоо, сүү цагаан идээ оролцуулсан орон нутагт олдоц бүхий байгалийн гаралтай бүтээгдхүүнээр бэлтгэсэн зууш, шүүс, хоолыг бэлтгэж, жор ач холбогдлыг танилцуулсан багийн ажил зохион байгууллаа.

Сургалтын төгсгөлд мэдлэгийг бататгах АХА тэмцээн зохион байгуулахад шалгарсан 1-р цэцэрлэгийн тогооч Х.Тулга, Төвшрүүлэх сумын эмнэлгийн тогооч О.Туул, Батцэнгэл сумын цэцэрлэгийн тогооч Д.Дуламжав нарыг өргөмжлөл, гал тогооны хэрэгслээр урамшууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3868
0 эможи
keyboard_arrow_up