Эцэг эхчүүдээ! Бяцхан үрсээ эрүүл, аюулгүй орчинд өсгөцгөөе” уриатай нээлттэй өдөрлөг боллоо

2014 оны 5 сарын 30

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ЭМЯ-ны А/2121 тоот зөвлөмжийн дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас хүүхдийн осол гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 6 сарын аяныг зохион байгуулж байна. 

Уг ажлын хүрээнд анхан шатны болон нарийн мэргэжлийн эмч нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зэрэг тал бүрийн сургалт, уулзалтыг зохион байгуулж байгаа төдийгүй төрөх, нярайн тасгийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үүний нэг ажил болох “Хүүхдийг хүчирхийлэл, ахуйн болон зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт нээлттэй өдөрлөгийг өчигдөр /2014.05.28/ зохион байгууллаа. 

Өдөрлөгт оролцсон хүүхдүүд үе тэнгийхнийгээ хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх талаар мэдээлэл хийжээ.

Уг үйл ажиллагааны үеэр “Эцэг эхчүүдээ бяцхан үрсээ эрүүл аюулгүй орчинд өсгөцгөөе” гэсэн уриат жагсаал хийж, оролцогч байгууллагуудын удирдлагууд иргэдэд олон төрлийн мэдээлэл өгсөн нь шинэлэг байлаа. 

Энэхүү өдөрлөгт 0-5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн эндэгдлийн шалтгаан, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг бууруулах үйл ажиллагаанд албан байгууллага, ард иргэд, эцэг эхийн оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийг ахуйн болон зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, мэдээлэл сурталчилгааг олон нийтэд хүргэхийг зорьсон байна. 

Тус үйл ажиллагаанд 300 гаруй иргэн, цэцэрлэгийн 250 гаруй хүүхдийг хамруулжээ. Мөн мэдээллийн 8 өртөө ажиллуулж, эрсдэл үүсгэдэг эд зүйлсийг бодитоор үзүүлэн, сурталчилгаа хийж, иргэдэд мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3732
0 эможи
keyboard_arrow_up