Өмнөговь аймагт хэрэгжиж буй төслийн талаар зөвлөлдөв

2014 оны 5 сарын 28

“БЗДХ, Сүрьеэ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Зан үйл өөрчлөх харилцааны орон нутгийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-г хэлэлцэх уулзалт өнөөдөр ЭМЯ-наа боллоо.

“Өмнөговь аймгийн уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж буй орон нутгийн БЗДХ, Сүрьеэ, ХДХВ/ДОХ-ын хариу арга хэмжээний чадавхийг хөгжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдсан тус зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга, холбогдох хүмүүс, Баян-Уул, Ханбогд, Манлай сумын засаг дарга, мөн тус аймгийн ЗДТГ, Оюутолгой компани, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

 Өмнөговь аймагт уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа хүн амын дундах БЗДХ, ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн өвчлөлийн эсрэг зан үйлийг бий болгох үндсэн зорилго бүхий дээрхи төслийг 2012 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн байна. ЭМЯ-наа зохион байгуулагдсан зөвлөлдөх уулзалтын үеэр түншлэгч талууд харилцан мэдээллээ солилцож, төслийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх ажлаа хэлэлцсэн юм. 

Уулзалтын үеэр хөдөлгөөнт, эрсдэлт бүлгийн хүн амын зан үйлийг өөрчилж, зөв зан үйлийг сургталчлах нь нэн шаардлагатай ажил болохыг онцолж байлаа. Түүнчлэн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа хүн амын дотор уул уурхай, дэд бүтэц дагасан явуулын хүн ам нь бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ зэрэг өвчлөлүүдэд илүү өртөж болох эрсдэлт бүлэг болохыг онцолж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3610
0 эможи
keyboard_arrow_up