Ойн тооллогын нээлт боллоо
Монгол улсад ойн салбар үүсч хөгжсний 90 жилийн ой энэ намар тохиож байна. Энэ ойн хүрээнд хийгдэх томоохон ажлуудын нэг нь Ойн тооллого юм. Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон Германы хамтын ажиллагаагааны нийгэмлэг хамтран Ойн олон зорилтот тооллогын ажлыг эхлүүллээ.
Анх 1956 оноос эхлэн манай улс ойн тооллогыг явуулж эхэлсэн байна. Манай орны нутаг дэвсгэрийн 10 орчим хувьд буюу 15 сая гаа талбайд ой мод тархан ургадагыг анх 1956 онд тогтоосон байдаг байна. Мөн ойн хортонтой тэмцэх арга хэмжээ, ойн нөөцийг үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах ерөнхий схем гэсэн анхны тайланг боловсруулан гаргаж байжээ. Энэ удаад хийгдэх ойн тооллого нь өмнө нь хийгдэж байсан тооллогын ажлуудаас зорилго хамрах хүрээ аргачлалын хүрээ нь өөр хамаагүй өндөр түвшинд гарсан чухал ойн тооллого явагдана гэдгийг БОНХ-ийн сайд Оюун энэ үеэр онцолсон юм.
Олон зорилтот үндэсний ойн тооллогын ажлыг хэрэгжүүлэх шаардлага нь Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци болон түүний Киотогийн протоколын оролцогч орны хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор UN-REDD хөтөлбөрийн түнш орон болж, улмаар 2012 онд REDD+ хөтөлбөрт хамрагдсанаар REDD + хөтөлбөрийн хүрээнд Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтыг олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар тодорхойлох, тайлагнах үүргийг хүлээж байгаатай холбоотой.
Энэ ажилд ГОУХАНийгэмлэгийн “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь” хөтөлбөрөөс арга зүйг боловсруулах, үндэсний боловсон хүчнүүдийг сургах тэдний чадавхийг дээшлүүлэх багаж, техник тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр дэмжин ажиллаж байна.
Олон зорилтод ойн тооллогын хээрийн ажлаар Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэнэ. Хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын 3 баг ажиллахаар бэлэн болоод байна. Мөн улсын төсвөөс 1 сая орчим тэрбум төгрөгийг Ойн тооллого явуулахад зарцуулахаар болсон бол германы хамтын ажиллагааны засгийн газраас 5,7 тэрбум төгрөг гаргахаар болжээ.