Дуу цахилгаантай бороо орно

2016 оны 6 сарын 10

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
 Шөнөдөө зүүн аймгуудын  нутгаар, өдөртөө Дорнод, Дарьгангын тал, Халх голын саваар  бороо орж сэрүүхэн байна.
 2016 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:   
11-нд нутгийн хойд хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Дуу цахилгааны үеэр салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 14-нөөс дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34451
0 эможи
keyboard_arrow_up