Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

2016 оны 5 сарын 16

Малчид, ард иргэдийн  анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны тавдугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 

2016 оны тавдугаар сарын 17-наас тавдугаар сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18,19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33264
0 эможи
keyboard_arrow_up