Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

2016 оны 5 сарын 12

2016 оны тавдугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас ороргүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

2016 оны тавдугаар сарын 13-наас тавдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 15-наас ихэнх нутгаар дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33082
0 эможи
keyboard_arrow_up