Дорнод аймгийн Халх гол суманд түймэртэй байна

2016 оны 5 сарын 10

Улаанбаатарт өнөөдөр утаа манан ихтэй байна. НОБГ-аас энэ талаар тодруулахад "Нийслэлийн ойр орчмын ногоон бүсэд түймэр гарсан дуудлага ирээгүй. Цаг агаарын байдлаас манан ихтэй байгаа байх." гэх мэдээллийг өглөө.

Харин орон нутгийн хувьд тавдугаар сарын 09-ний байдлаар Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан дуудлагаар тус сумын нутагт байрлах Хилийн цэргийн 306 дугаар ангийн Мэнэнгийн отрядаас 11 албан хаагч, 1 автомашинтай, “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК-аас 52 хүн 6 автомашинтай, Халх гол сумаас 15 иргэн, 2 автомашинтай, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн тус аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Дэрсэн-Ухаа” гэдэг газарт дамжин тархсаныг Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 40 иргэн 5 автомашинтай, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хоёр автомашинтай, Эрдэнэцагаан сумын 29 иргэн, 3 автомашинтай, Сүхбаатар сумын 10 иргэн, 1 автомашинтай, нийт 115 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраажээ.
Тиймээс хаврын хуурайшилт эрчимжиж байгаа энэ үед түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 53 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж гэмтсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32981
0 эможи
keyboard_arrow_up