Баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно

2016 оны 5 сарын 09

Энэ сарын 10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 13-нд  баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 10, 11,13-нд ихэнх нутгаар, 12-нд Алтайн салбар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 12-нд ихэнх нутгаар дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32896
0 эможи
keyboard_arrow_up