Төл малд зориулан хүүхдүүд сүү хандивлажээ

2016 оны 5 сарын 05

Төл малын бойжилтод зориулж Дундговь аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд малчдад сүү хандивлажээ. Тэд аймгийн Улаан загалмайн хорооны зохион байгуулсан “Сүүгээр төл бойжино Төлөөр мал өснө” аянд нэгдсэн байна.

Хүүхдүүд тус бүрдээ 100 гр сүү хандивласан бөгөөд  нийт 240 сав шингэн болон хуурай сүүг Улаан загалмайн хороонд хүлээлгэн өгсөн байна. Хандивын сүүг Улаан загалмайн сайн дурын идэвхитнүүд сумдад хуваарилж, сумд малчин өрхдөө өгч эхэлжээ.

“Хүүхдүүдийн дунд өрнүүлсэн хүмүүнлэгийн аяныг МУЗН- ын Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Хүүхдүүд идэвхитэй оролцлоо. Ер нь Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан ажилд хүүхдүүд идэвхитэй оролцдог. Манайд 2500 гаруй өсвөрийн улаан загалмайчид бий” гэж Улаан загалмайн хорооны дарга Д.Сампил хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32750
0 эможи
keyboard_arrow_up