Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
2016 оны дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 2-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Хугацааны сүүлийн хагаст хур тунадас орж салхи шуургатай байна -
Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 26-27, 29, тавдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 27-28-нд Алтайн уулсаар 12-14м/с, 29-30-нд зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 30-наас ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 27-29 нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи 20-21-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 14-19 хэм дулаан байна. 30-нд уулархаг нутгаар, 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хэсгээр, 26, 29-30-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 27-1-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25, 28-29 нд Арц Богдын өвөр хоолойгоор 14-16м/с, 30-1-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм хүрч дулаарна. Тавдугаар сарын 1-нд сэрүүснэ.









