Газар өмчлүүлэх үйл ажиллагаа 5 дугаар сард эхэлнэ

2016 оны 4 сарын 25

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Газрын албанаас иргэдэд үнэ төлбөргүй газар олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж газар олголтын ажлыг хариуцаж байгаа ба Нэг цонхны үйлчилгээний цэг дээр иргэдийн газар хүссэн өргөдлийг 4 сарын 6-аас 22 хүртэл хүлээн авсан юм.

Энэ хугацаанд 400 орчим иргэн өргөдлөө өгсөн бөгөөд газар олголтыг 5 сард зохион байгуулж, Арвайхээр сумын зүүн хэсэг Цагаанхаалга буюу төв магистралт замын хойно, өмнө хэсэгт 37 нэгж талбарт олгохоор төлөвлөж байна.

Монгол Улсын иргэнд нэг удаа төлбөргүй газар өмчлүүлэх тухай хууль батлагдаад 13 жил болж байгаа бөгөөд хуулийн хугацаа 2018 оны 5 сарын 1-ээр дуусгавар болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32145
0 эможи
keyboard_arrow_up