Ерөөгийн гүүрний бүтээн БАЙГУУЛАЛТЫН ажил 45 хувьтай байна

2016 оны 4 сарын 18

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөөгийн гол дээрх бетон гүүрний бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Уг ажлыг "Ганжигүүр" ХХК-ын түншлэлээр "ЭЗБ" ХХК  өнгөрсөн оны долоодугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ хаврын бүтээн байгууллтын ажлыг ийнхүү эхлүүлж байгаа юм.

Ерөө гол дээрх үндсэн гүүр нь 235.5 метрийн урттай бөгөөд үүнээс  гадна 18.7 метрийн урттай хоёр туслах гүүрний ажил хийгдэж байна. Гүүрний үндсэн нийт төсөвт өртөг нь дөрвөн тэрбум 520 сая төгрөг бөгөөд өнгөрсөн жил хоёр тэрбум орчим төгрөгийн ажлыг хийсэн байжээ.  Түүнчлэн төсөвт өртгийн нийт үнээр тооцвол нийт бүтээн байгуулалтын ажлын 45 орчим хувь нь хийгдсэн байна. Ерөөгийн төмөр бетон гүүрийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31745
0 эможи
keyboard_arrow_up