БАЯРТ МЭДЭЭ: Тоноглогдсон түргэн тусламжийн машин орон нутагт ажиллахад бэлэн болжээ

2014 оны 5 сарын 19

“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ эмнэлгийн түргэн тусламжийн шуурхай байдлыг хангаж, чадавхийг бэхжүүлэх талаар тусгасан. 

Энэ зорилгын дагуу Герман улсын Нордхорн хотын Was компаниас гурван машин авахаар болсон бөгөөд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Г.Далай, тоног төхөөрөмжийн инженер Б.Алтанхуяг, сум дундын эмнэлгийн их эмч Н.Баяржаргал нар тус компанид ажиллалаа. 

Тэд тоноглогдсон түргэн тусламжийн машин, түүний үйл ажиллагааны зарчимтай танилцжээ. Эдгээр машинууд тун удахгүй тээвэрлэгдэн ирж, орон нутгийн түргэн тусламжид явснаар иргэдэд хүрэх тусламж, үйлчилгээний шуурхай, бэлэн байдал хангагдан ажиллах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3171
0 эможи
keyboard_arrow_up