Тариаланчдад нийлүүлэх шатахууныг 1000 төгрөгөөр худалдах боломжтой
2016 оны 4 сарын 15

Энэ хаврын тариалалтыг хэвийн явуулахад 6000 тонн шатахуун, харин уринш боловсруулалт, ургац хураалт гээд тариалангийн үйлдвэрлэлд нийт 20 мянган тонн шатахуун шаардлагтайг салбар яамнаас тооцоолжээ. Одоогоор газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 орчим иргэн, аж ахуй нэгж бий. Тиймээс тариаланчдад нийлүүлэх шатахууныг онцгой албан татвараас чөлөөлж өгөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ.
Хэрэв Засгийн газар дэмжвэл тариаланчдад 1 литр шатахууныг 1000 төгрөгөөр нийлүүлэх боломжтой гэж Хүнс, хөдөө, аж ахуйн яамны газрын дарга Ц.Болорчулуун ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31674
0 эможи