Монгол Улсын ХАА-н салбарын нөөц бололцооны талаар хэлэлцлээ

2016 оны 4 сарын 14

Монгол Улсын хөдөө аж ахуйн бизнесийн боломжийн талаарх дугуй ширээний уулзалт Бээжинд боллоо. Монгол болон БНХАУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамд хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчид оролцжээ. Монголын хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоо асар их байгаа учраас хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх боломж бий гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Галт онцоллоо. Түүнчлэн БНХАУ-ын зах зээлтэй хамгийн ойр байрлаж байгаа нь бас нэг давуу тал гэдгийг хуралд оролцогчид хэлж байв. Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь олон жилийн түүхтэй учраас нэг давуу тал болно гэж үзэж байсан юм. Тухайлбал гар аргаар үйлдвэрлэсэн бяслагаа экспортолсон тохиолдолд Европын зах зээл дэх өрсөлдөх чадвар маш сайн байна гэдгийг “Mongolian Artisan Cheesemakers Union”-ийн Гүйцэтгэх захирал Майкл Морров онцолжээ. 56 сая малтай Монгол Улсын хувьд мал аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд үр бүтээмжтэй технологийн дэвшил, туршлага ашиглах шаардлагатай болж байгаа юм. Үүнийг АНУ-ын компаниуд санал болгох бололцоотой гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхан онцолж байлаа. Энэ удаагийн дугуй ширээний уулзалт мах, тариалалтаас эхлээд малын генетик, мал эмнэлгийн чиглэлийн технологи гэх мэт хөдөө аж ахуйтай холбоотой бүхий л сэдвийг хөндсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31579
0 эможи
keyboard_arrow_up