Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн баруун аймгууд руу "Боинг" ниснэ

“Шийдлийн цаг”-ийн өнөөдрийн уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, тус газрын дэд дарга Г.Ганболд нар оролцож, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт, үр дүнг танилцуулахдаа бодит ажил хэрэг болсон хэд хэдэн ажлыг нэрлэлээ. Үүнд, МИАТ компанийн "Боинг" онгоц баруун аймгуудад нислэг хийж эхэлнэ. Эхний нислэг энэ сарын 16-нд болох юм байна.
Энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид ажилласан. Энэ үеэр яригдсан “Шинэ холболт” төсөл энэ сарын 15-наас хэрэгжинэ. Үүний үр дүнд цахилгаанд шинээр холбогдох хугацаа хоёр хоёр дахин буурна, өөрөөр хэлбэл, 80 хоногт гүйцэтгэдэг байсан ажлуудыг 40 хоногт хийж гүйцэтгэнэ. Системд бүртгүүлсэн 411 мянган иргэний төлсөн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох ажлыг энэ сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.









