Завхан аймагт 194.1 км зам баригдана
2016 оны 4 сарын 13

Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замын ажил энэ сарын 18-нд эхэлнэ. Энэ жил Завхан аймагт Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замыг барих юм байна. Авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Насны зам” компани шалгарчээ. “Завхан ойртвол зам муудна” гэх ёж хэлц мартагдах цаг удахгүй бололтой.
Завхан-Улаанбаатарын замын ажлын тендерийг 2013 онд зарласан. Одоогоор ажлын явц 51 хувьтай, 194,1 км зам хүлээгдэж байгаа аж. Гүйцэтгэгчээр "Нарны зам", "Хурдны зам" компаниуд ажиллаж байгаа бол захиалагч нь Зам тээврийн яам юм байна. Энэхүү замыг 2017 онд хүлээн авна гэж төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31538
0 эможи