Баян-Өлгийд усан цахилгаан станц барих ажил эхэллээ

2016 оны 4 сарын 06

Баруун гурван аймгийг найдвартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, Ховд голын “Тавалтайн хавцал” хэмээх газарт баригдах Усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж, маргааш анхны өрөмдлөгөө хийхээр болжээ.

Нийтдээ 92.8 МВт-ын хүчин чадалтай энэ УЦС-ыг Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компанийн 248 сая ам. долларын хөрөнгөөр барьж байгуулах юм. Тус компани нь энэ УЦС-ын ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр боловсруулж, улмаар барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр авсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шийдвэрээр Концессын тухай хуулийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31163
0 эможи
keyboard_arrow_up