“Гэгээн муза-13” наадамд 9 уран бүтээлч нэр дэвшихээр боллоо

2016 оны 4 сарын 04

Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын бүтээл МУСТА Б.Жамсрангийн хөгжим, АУЗ Б.Лхагвасүрэнгийн зохиол МУСТА З.Далайгийн найруулга "Гэгээн тамлан" хөгжимт драмын жүжиг "Гэгээн муза-13" Драмын урлагийн олон Улсын наадмын 1 дүгээр шатны шалгаруулалтанд 2016 оны 3 сарын 25-ны өдөр орсон. Энэ удаагийн шүүгчдээр театр судлаач доктор Д.Батсайхан, н. Мягмарсүрэн, н. Сайнчимэг  нар ирж ажилласан юм.

"ГЭГЭЭН ТАМЛАН" жүжиг нэгдүгээр шатны шалгаруулалтанд шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Ингээд 8 номинацид 9 уран бүтээлч нэр дэвшихээр болжээ. Жүжгийн хөгжмийн зохиолч МУСТА Б.Жамсран, жүжгийн зохиолч АУЗ Б.Лхагвасүрэн, найруулагч МУСТА З.Далай, зураач МУСТА С.Гантулга, эрэгтэй дүрд Чинхэм хааны дүрээр жүжигчин А.Түвшинжаргал, эмэгтэй дүрд Гүлмэр хатны дүрээр жүжигчин П.Чимэдцээеэ, эрэгтэй туслах дүрд Эршүн тайганы дүрээр жүжигчин Б.Сүхчулуун, эмэгтэй туслах дүрд Дэрхэм хатны дүрээр МУСТА жүжигчин Д.Болортуяа, Сүмэн хатны дүрээр жүжигчин О.Ганчимэг нар нэр дэвшиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31065
0 эможи
keyboard_arrow_up