454 иргэнийг байнгын ажлын байраар хангажээ

2016 оны 4 сарын 02

Өмнөговь аймаг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 2011 оноос “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр, 2014 оноос “Ажилтай, орлоготой эмэгтэйчүүд” хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, эдгээр хөтөлбөрийн хүрээнд 2011-2015 онд орон нутгийн төсвөөс 250 сая төгрөгийг зарцуулаад байна. Үүний үр дүнд 454 иргэнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд уг төслүүдээс ойролцоогоор 1200 орчим иргэн үр шимийг нь хүртээд байгаа юм.

Харин энэ сарын 5-ны өдөр энэ онд үргэлжлэн хэрэгжих “Ажилтай, орлоготой эмэгтэйчүүд”, 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд нээлтээ хийх гэж байна. Уг төсөл хөтөлбөрүүдэд нийгмийн 1-6 дугаар түвшний иргэд хамрагдах боломжтойг албаны хүн онцолж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31009
0 эможи
keyboard_arrow_up