Хэнтий аймаг 1000 айлын орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ
2016 оны 3 сарын 24
Ардчилсан нам 2012 оны сонгуулиар аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан билээ. тэгвэл үүнийг хамгийн түрүүнд 100 хувь биелүүлсэн аймгийн нэг нь Хэнтий аймаг аж. Тус аймгийн хувьд 1000 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж өнгөрсөн жил улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа гэж аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэллээ. Мөн энэ аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан сайн ажлын нэг нь Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр аж. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр олон хүн архины хамаарлаас гарч амьдрал ахуйгаа өөрчилсөн тухай сайн мэдээг хэлж байна. Энэ мэтчилэн олон ажлыг хийж хэрэгжүүлж үр дүнг үзэж байгаа гэж Хэнтий аймгийн Ардчилсан намын гишүүд хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









30553
0 эможи