“Хаврын баяр, цайны баяр” арга хэмжээ боллоо

2016 оны 3 сарын 21

Хаврын улирал ирж буй энэ цаг үед хүмүүсийн архаг хууч өвчин сэдэрч,  ядаргаанд өртөх нь элбэг байдаг. Үүнтэй холбогдуулан Дундговь аймагт “Хаврын баяр, цайны баяр” арга хэмжээг зохион байгуулжээ.

Аймгийн хувьд тус цайны өдөрлөгийг тав дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд цайны өдөрлөгийн үеэр Битүү цай, Долоолгоны цай, Цээнийн цэцэгтэй цай, Гангатай цай, Чага мөөгтэй цай зэрэг 30-аад  нэр төрлийн цайг  амталгаанд тавьсан байна.

Түүнчлэн Дундговь аймгийн хувьд “Мандал” цайгаа брэнд болгож, нэр төрлийг нь олшруулж, дан  цайгаар дагнасан жижиг дунд үйлдвэрлэл  хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30374
0 эможи
keyboard_arrow_up