Баруун бүсэд цахилгаан станц барина

2016 оны 3 сарын 17

Баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангах цахилгаан станц барихаар болжээ. Уг төслийг Герман улсын "И Си Эй" сан 120 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Улаангом хотод байрьж байгуулахаар болжээ. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонжаргал "Энэхүү цахилгаан станц баригдсанаар баруун бүсийн иргэд одоо хэрэглэж байгаа импортын цахилгаанаас арай хямд, хангалттай эрчим хүчтэй болно. Мөн цахилгаан станцын ашиглах нүүрсийг Увсын нүүрсний уурхайгаас зөөвөрлөж байхаар төлөвлөсөн гэв." Тус цахилгаан станц нь 60 МВт хүчин чадалтайгаар баригдах бөгөөд баруун бүсийг цахилгаанаар бүрэн хангах ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30234
0 эможи
keyboard_arrow_up