Сүхбаатар аймагт зориудаар хур тунадас орууллаа

2014 оны 5 сарын 15

Сүхбаатар аймгийн цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх "Шарга бороо-1" экспедиц энэ тавдугаар сард хэд хэдэн удаа үүлэнд зориудаар нөлөөлжээ. Үүний улмаас Баруун-Урт, Уулбаян, Баяндэлгэр, Халзан, Асгат сумын нутгаар  6-15 мм тунадас орж хөрсний чийгийн хангамж нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд ургамлын ургалтын үе болох 5, 6-р сард “Шарга-Бороо-1”, “Шарга-Бороо-2” экспедиц нь амжилттай ажиллагаа явуулж, хур тундасыг олон жилийн дунджаас нэмэгдүүлж чадсанаар зуны улирлын байдалд бодитойгоор нөлөөлжээ. Сүүлийн зургаан жилд хур тунадас зориудаар нэмэгдүүлж оруулснаар халцгай газрын эзлэх хувь буурч, ургамлын төрөл зүйл  нэмэгдэх хандлага ажиглагдсан байна. Синоптик процесст зөв дүгнэлт гаргаж ажилласнаар зориудаар нөлөөлсөн үйл ажиллагаанууд  үр дүнтэй болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3023
0 эможи
keyboard_arrow_up