Усны талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2016 оны 3 сарын 16

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут хотын дарга Петр Илк тэргүүтэй төлөөлөгчид Мөрөн хотод ажлын айлчлал хийж Мөрөн сумын засаг дарга Ц.Гансүхтэй цэвэр бохир усны мэдлэгийг иргэдэд түгээх төсөлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын санхүүжилтээр Мөрөн суманд хэрэгжиж байгаа цэвэр бохир усны мэдлэгийг түгээх, төслийн гол зорилго нь иргэд усаа хэрхэн хайрлаж хамгаалах, цэвэр усны ач холбогдолыг сурталчлан таниулах олон ач холбогдолтой гэнэ. Төсөл ирэх 10 сард дуусч үр дүнгээ тооцох бөгөөд Герман улсын  Барут хот нь хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн хотод иж бүрэн тоноглогдсон галын автомашин, Эрдмийн далай цогцолбор сургуульд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, Дэлгэрмөрөн өрхийн эмнэлэгт анхан шатны тусламж үйлчилгээний багаж тоног төхөөрөмж зэргийг нийлүүлсэн бол энэ онд байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сум Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут хоттой 5 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30182
0 эможи
keyboard_arrow_up