Хонинд хийсвэр хагалгаа хийжээ

2016 оны 3 сарын 16

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ.
Уг хонь өмнө нь 3 удаа 3 ихэр хурга гаргаж байсан бол 4 дэх удаагаа 4 ихэр хурга гаргаж байгаа төлөрхөг чанар өндөртэй хонь ажээ. Гарсан төлүүд нь бас 3 ихэр хурга гаргадаг бөгөөд малчин Г.Батсүхийнх бичин жилийн анхны төл нь ийнхүү ихэр байгаад билэгшээж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30173
0 эможи
keyboard_arrow_up