АН-ын удирдах ажилтны зөвөлгөөн эхэллээ
Архангай аймгийн АН-ын анхан дунд шатны намын удирдлагууд оролцсон удирдах ажилтны зөвлөгөөн Баянгол дүүргийн Ардчиллын өргөөнд эхэллээ. Зөвлөгөөнд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд оролцож өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил хийгээд цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцуулга хийж байна. Мөн зөвлөгөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн АН-ын дарга, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Мөнхбат АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр нар оролцож байгаа юм.
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, тус аймгийн 19 сумын АН-ын намын үүрийн дарга, аймгийн төвийн багуудын намын үүрийн дарга нар зөвлөгөөнд оролцож АН-ын дарга З.Энхболдоос цаг үеийн зарим асуудлаар асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал, Малчны зээлийн хүү, ипотекийн таван хувийн хүүтэй зээлийн талаар асууж, тодруулж байна.









