Ирэх сараас "Аэро Монгол" компани баруун аймгуудруу НИСЛЭГ үйлдэнэ
2016 оны 3 сарын 15

Аэро Монгол” компани МИАТ компанитай хамтран баруун аймгууд руу нислэг үйлдэхээр болжээ. Баруун аймгууд руу хотоос шууд нисэхэд 2-3 цаг зарцуулдаг. Энэ зайг богиносгох, хурдасгахын тулд дээрх зохицуулалт хийж байгаа бөгөөд “Аэро Монгол” компани Улаанбаатараас Ховд аймаг руу, тэндээсээ Улаангом, Говь-Алтай руу нислэг үйлдэхээр болсон байна. Мөн зорчигч урсгал, онгоцны буудлын боломжоос шалтгаалан баруун аймгуудын сумд руу нисэх боломж нээгдэж байна. Үүнээс гадна “Хүннү эйр” компани ч Ховдоос Улаангом, Алтай чиглэлд “Аэро Монгол”-той хамтарч нислэг үйлдэхээр аж. Ингэснээр баруун гурван аймгийн төвүүдийг холбосон нислэгтэй болох эхлэл тавигдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









30116
0 эможи