Түрээсийн орон сууц хөтөлбөр Дархан-Уул аймгаас эхэллээ

2016 оны 3 сарын 14

Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн Дархан-Уул аймагт энэхүү хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.

Тодруулбал, энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумд баригдсан “Найрамдал" хорооллоос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд квотын дагуу иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулах юм.  

Харин Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг дуустал ТОСК дээр хүлээн авна. “Буянт-Ухаа 2" хороололд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харьяалах ангилалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулах аж. “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд түрээсийн орон сууцны бүртгэл явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30041
0 эможи
keyboard_arrow_up