Булган аймгийн АН-ын удирдах ажилтнуудын ЗӨВӨЛГӨӨН боллоо

2016 оны 3 сарын 14

Булган аймгийн Ардчилсан намын Удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ. Удирдах ажилтны зөвлөгөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Н.Батбаяр, АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр, Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Булган аймгийн АН-ын дарга, Засаг дарга Д.Эрдэнэбат болон сумдын АН-ын дарга, үүрийн дарга нар оролцож байна.

Зөвлөгөөний эхэнд АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр шинэчлэн батлагдсан Сонгуулийн хуулийн талаар намын анхан, дунд шатны удирдах ажилтнууд мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ дахь АН-ын бүлгийн болон УИХ, Байнгын хороодоор хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, намын анхан дунд шатанд ажиллаж байгаа удирдлагуудын санал бодлыг сонссон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30031
0 эможи
keyboard_arrow_up