Баян-Өлгий аймгийн малчид зээлийн хүүгээс 171,6 сая төгрөг хэмнэх боломжтой болов

2016 оны 3 сарын 14

Засгийн газрын малчдын амьжиргааг дээшлүүлэх бодлогын хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төрийн банк хооронд "Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг байгуулснаар жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээл 18 хувьд шилжсэн юм. Дээрх арга хэмжээний үр дүнд Баян-Өлгий аймгийн 1023 малчны Төрийн банкнаас авсан 1,4 тэрбум төгрөгийн зээлийн хүү 26,4-31,2 хувиас 18 хувь болон буурч, жилд 171,6 сая төгрөгийг зээлийн хүүгээс хэмнэх боломж бүрдсэн байна. Мөн 2016 оны 2 дугаар сарын 05-наас 3 дугаар сарын 11-ний хооронд тус банкнаас 238 малчинд 365,0 сая төгрөгийн зээл жилийн 18 хувийн хүүтэйгээр олгогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30013
0 эможи
keyboard_arrow_up