416,5 мянган мал хоргоджээ
2016 оны 3 сарын 12

Өнөөдрийн байдлаар мал төллөлт 209.4 мянган эх мал төллөж 204.7 мянган төл буюу 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай явна. Харин малын хорогдол 416.5 мянга болж 68.0 мянгаар нэмэгджээ.
Үүнээс тэмээ 130, адуу 15.3 мянга, үхэр 39.9 мянга, хонь 142.2 мянга, ямаа 219.0 мянга буюу оны эхний нийт малын 0.7 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (71740), Сүхбаатар (69139), Завхан (58390), Баянхонгор (40279), Архангай (36593) аймгууд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29997
0 эможи