Орон нутгийн СОНГУУЛИЙН зардлын хэмжээг энэ сарын 31-нээс өмнө тогтооно
2016 оны 3 сарын 10

Үндэсний аудитын газраас намуудын УИХ-ын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3,4 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Харин орон нутгийн хурлыг сонгуульд зарцуулах зардлыг энэ сарын 31-нээс өмнө тогтоохоор болжээ. Хуульд зааснаар сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан үзэх аж. Сонгуульд оролцож байгаа буюу нэр дэвшүүлсэн нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө сурталчилах, тайлбарлан таниулах зорилгоор гаргаж байгаа зардлыг ийн хэлж байгаа юм байна. Сонгуулийн зардлыг мөнгөн хөрөнгийн банкинд зориулалтын дагуу нээлгэсэн төгрөгийн дансанд төвлөрүүлж, зөвхөн зориулалтын дагуу зарцуулах ёстой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29883
0 эможи