ШТС дээрэмдсэн хэрэг дахин гарчээ

2016 оны 3 сарын 10

Төв аймгийн Аргалант сумын “Сод монгол” шатахуун түгээх станцыг машинтай таван залуу дээрэмдээд зугтсаныг баривчилсан талаар бид өнгөрсөн даваа гаригт мэдээллэсэн. Гэтэл нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах шатахуун түгээх станцын түгээгчийн айлган сүрдүүлж орлогыг дээрэмдсэн хэрэг энэ сарын 5-ны өдөр гарсан байна.

Тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй Д-г ажлын байран дээрээ ганцаараа байхад нь үл таних дөрвөн залуу орж ирж, нүдийг нь дарж орлогын 200 мянган төгрөг болон гар утсыг нь дээрэмдэн зугтаажээ. Уг гэмт хэргийг 18-22 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Х, Ө, М, Б нар үйлдсэнийг илрүүлэн, сэжигтэй этгээдүүдийг баривчлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу зөвхөн дээрэмдэн авахаар довтолсон айлган сүрдүүлснээр гэмт хэрэг үйлдсэнд тооцдог бөгөөд заавал эд зүйлсийг авсан байх болон хохирлын хэмжээг заагаагүй юм. Хүнд хэргийн ангилалд багтдаг ба хүндрүүлэх бүрэлдэхүүн нь онц хүнд хэргийн бүрэлдэхүүнд ордог ноцтой хэрэг юм. Ял шийтгэлийн хувьд 5-20 жил хүртэл хугацаатай хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29866
0 эможи
keyboard_arrow_up