Орон нутгийн замыг өнөөдөр 10.00 цагаас эхлэн нээлээ
2016 оны 3 сарын 05
Цаг агаарын нөхцөл байдал сайжирч, салхины хурд багассанттай холбогдуулан Зам Тээврийн Сайдын тушаал гарч өнөөдөр 10:00 цагаас эхлэн замуудыг нээх шийдвэр гарчээ.
Гэхдээ хөдөө орон нутгийг зорих зорчигдод анхааруулахад цас орсны улмаас халтиргаа гулгаа ихтэй, мөсөн бүрхүүл тогтсон байгааг Авто тээврийн үндэсний төвөөс АНХААРУУЛЖ байна.
Орон нутгийг зорих жолооч нар цаг агаарын бодит мэдээ, мэдээллийг хүлээн авсны дараа замд гарах, дулаан хувцаслах, шатах тослох материалыг нөөцлөх, замын нөхцөлд тохирох хурдаа сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох малчид иргэд шуурганд уруудах, төөрөх, осгох зэрэг эрсдлээс болгоомжлохыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29675
0 эможи