Мөсний баярт оролцох иргэдийг 6000 төгрөгөөр тээвэрлэнэ

2016 оны 3 сарын 02

Хөвсгөл аймагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлээд 10 жил болж буй “Нөхөрлөл зам хоршооны хамт олон ойгоо угтан 10 сайн үйлсийн аян зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдах "Мөсний баяр"-т автобусаар 70 хувийн хөнгөлттэй буюу 6000 төгрөгөөр иргэдийг тээвэрлэхээр болжээ.

Мөсний баярыг зорих иргэд өглөөний 9 цагт Хотгойдын баатар Чингүнжавын талбайгаас автобусандаа сууж оройн нь буцаж ирэх боломжтой гэнэ.

Мөн энэ жилээс эхлэн баярт ирсэн тээврийн хэрэгсэлүүдээс хураамж авахаар болсон бөгөөд суудлын жижиг тэрэг 10000, автобус 20000 төгрөгийн хураамж төлөх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29578
0 эможи
keyboard_arrow_up