Сүхбаатарын шүлхий Хэнтий аймагт "айлчилжээ"
2014 оны 2 сарын 11
Сүхбаатар аймгийн дөрвөн суманд гарсан шүлхий өвчин газар авч Дорноговь, Хэнтий аймгийн сумдад тархсан байна.
Улмаар Сүхбаатар аймгийн дөрвөн суманд хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд нэмж гарсан аймгуудад хэрхэхийг Онцгой байдлын комисс хэлэлцэж байж шийдэх аж. Одоогийн байдлаар халдвар авсан нийт 250 үхрийг устгажээ.
Шүлхий өвчин тархсан аймгуудын малд вакцин хийж эхэлсэн бөгөөд 14 хоногийн дараа хоёр дахь вакцинжуулалт эхлэх юм байна. Үүний дараа 21 хоног ажиглалт хийж, хорио цээрийн дэглэмээ цуцлах эсэхийг шийдэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
294
0 эможи